ug

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Friday, June 22, 2018

гэрийн даалгавар хэрхэн хийх вэ?

ХЭРХЭН ГЭРИЙН ДААЛГАВАРАА ТҮҮРТЭЛГҮЙ ХИЙДЭГ, САЙН ХҮҮХЭД БОЛОХ ВЭ?
Хэрхэн гэрийн даалгавараа түүртэлгүй хийдэг, сайн хүүхэд болох вэ?
Заримдаа эцэг, эхчүүд хүүхдийнхээ гэрийн даалгавар хийлгэхдээ алдаа гаргаж, үүнээс болоод тэдний хооронд үл ойлголцол үүсдэг. Магадгүй, та ч бас ийм алдаа гаргаж байсан бол хүүхдийн гэрийн даалгавраа хийх сонирхлыг бий болгох тухай дараах зөвлөгөөнд анхаарал хандуулаарай.
Хүүгээ, охиноо хэрхэн гэрийн даалгавараа түүртэлгүй хийдэг, сайн хүүхэд болгох вэ? Энэ бүхэн аав, ээжүүдээс хамгийн их шалтгаална.
ЭЕРЭГ ХАНДЛАГА
Хэрвээ та хүүхэдтэйгээ “Чи гэрийн даалгавар хийх хэрэгтэй” гэсэн байдлаар харьцвал түүний сонирхлыг улам л бууруулах болно. Иймд аль болох эерэг хандлага бүрдүүлж, даалгаврыг хийх нь түүний ирээдүйд ямар чухал, үр дагавар авчирч болох тухай ярьж өгөөрэй.
ҮЛГЭР ДУУРАЙЛАЛ НЬ БОЛ
Хүүхэд эцэг, эхээ дуурайдаг. Тэд томчуудын хийж буй зүйлийг дагаж хийх дуртай. Тэдний гэрийн даалгаврыг хийлгэх хамгийн тохиромжтой арга бол та өөрөө үлгэр дуурайлал үзүүлэх явдал юм. Та уран зохиолын ном унш, гэрээ цэвэрлэ. Хүн бүр өөрийн гэсэн үүрэг хариуцлагатай байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ эцэг, эх нь ажлаа хийхгүй бол цалин авахгүй. Хоол хүнсээ ч авч дийлэхгүй, ус, цахилгааныг нь хязгаарлах болно. Яг үүнтэй адил хүүхдэд гэрийн даалгавар хийх нь түүний амьдралд хэрэгтэй гэдгийг өөрийн үлгэр дуурайллаараа харуулаарай. Мэдээж та хүүхдийнхээ хажууд ухаалаг утас хэрэглэхээ багасгаж, түүний хамгийн их анхаарал сарниулдаг утсыг түүнд сануулахгүйг хичээх нь зөв.
ХИЧЭЭЛ ХИЙХ АЯ ТУХТАЙ, УУР АМЬСГАЛЫГ НЬ БҮРДҮҮЛ
Хүүхэд хичээл хийх ая тухтай, уур амьсгал бүрдсэн газарт илүү төвлөрдөг. Иймээс тэдний гэрийн даалгавраа хийх зуур хөгжим, зурагтаа унтрааж, аль болох утсаар ярихгүй байхыг хичээгээрэй.
БИЕ ДААЛГАХ
Хүүхэд тань гэрийн даалгавраа хийж байх зуур эцэг, эх нь болсон та багшийн дүрд битгий хувираарай. Тэд өдөржин сургууль дээр “жинхэнэ” багш нартай байсан шүү дээ. Тийм болохоор та хүүхдэдээ гэрийн даалгавраа өөрөө бие даан хийхэд нь туслах хэрэгтэй. Тэдэнтэй гэрийн даалгавраа  хэрхэн хийх гэж байгаа төлөвлөгөөнийхөн тухай ярилц, зөвлөгөө өг.
ЦАГАА ЗӨВ ТӨЛӨВЛӨЖ СУРГАХ
Та хүүхдээ гэрийн даалгавраа өөрөө бие даан хийж сурахад нь туслахаас гадна зөв зохион байгуулалттай болоход туслах нь чухал юм. Тэдний өдрийн болон долоо хоногийн төлөвлөгөөг боловсруулж өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд өдөр бүр өөрийн хийх ёстой даалгавраа амархан хийж хэвшинэ.
ЗОРИЛГОТОЙ БОЛГО
Хүүхэд тань төлөвлөгөөтэй болсон нь хангалтгүй санагдвал түүнд бяцхан зорилгыг нь тодорхойлж өгөхөд туслаарай. Үүний тусламжтайгаар та хүүхдээ зөв чиглүүлэх учиртай. Улмаар таны хүүхэд өөрийн хийсэн даалгавраа тэмдэглэдэг болж, хөдөлмөрөө үнэлж сурах чадвартай болно.
ГЭРИЙН ДААЛГАВАР ШАЛГАХ ЯВЦЫГ НЬ ТОГЛООМ МЭТ САНАГДУУЛ
Энэ нь бага ангийн сурагчдад илүү хамааралтай. Та гэрийн даалгавар шалгах явцыг нь тоглоом мэт зохион байгуулж чадвал тэд алдаагаа өөрсдөө олж хардаг болно.
ХҮҮХДЭЭ МАГТ
Хүүхдийнхээ гаргасан алдааг зэмлэх гэж бүү яар. Юуны түрүүнд биелүүлсэн гэрийн даалгавар дундаас сайныг нь олж харахыг хичээ. Учир нь тэд магтуулах эрхтэй. Шүлэг цээжилсэн бол уран тод уншсаныг нь магт. Цээж бичиг бичсэн бол хичээнгүй цэвэрхэн бичсэнийг нь  магт. Тэд үнэхээр гэрийн даалгавраа сайн хийсэн бол тэднийг шагна.
СЭТГЭЛЭЭР БҮҮ УНА
Гэрийн даалгавар бол түүний заавал хийх хэрэгтэй ажил гэдэг ойлголтыг хүүхдэд суулгаж өгөх нь чухал. Ихэнх эцэг, эхчүүд хүүхэд нь даалгавраа хийх хүсэлгүй эсвэл буруу хийсэн тохиолдолд сэтгэл зовдог. Заримдаа тэд хүүхдийнхээ оронд даалгаврыг нь хийж өгдөг. Таны сэтгэлзүйн байдал хүүхдэд маш их нөлөөлдөг тул та хүүхдийнхээ хажууд сэтгэлээр унахгүй байх нь чухал юм.

Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ

эдийн засгийн үндэс

ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС

 http://e-book.must.edu.mn/uploads/file/745208-20110616.jpg
Эдийн засгийн онолын хичээлийн зорилго нь эдийн засгийн онолын суурь болох эрэлт, нийлүүлэлт, зах зээл, өрсөлдөөн, ажилгүйдэл, инфляци, улсын төсөв, татвар, гадаад худалдаа зэрэг нийтлэг, түгээмэл ойлголтуудыг микро, макро эдийн засгийн түвшинд ойлголт өгөхөд оршино.
Тухайн хичээлийг судлаж буй оюутнууд эдийн засгийн ухааныг судалж, эдийн засгийн юмс үзэгдлүүд, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал, зүй тогтлуудыг, эдийн засгийн хууль зарчмуудыг танин мэдэх, төрийн болон бизнесийн хүрээнд гүнзгийрүүлсэн онол арга зүйн суурь мэдлэг эзэмших бөгөөд улс орны болон олон улсын эдийн засгийн үзэгдлүүд, тэдгээрийн үр дагаврыг судлан шинжилж, дүгнэлт оновчтой шийдвэр гаргах, төрөөс явуулж буй макро эдийн засгийн бодлогуудад үнэлгээ өгөх, эдийн засагт гарч буй өөрчлөлтүүдийг урьдчилан мэдэрч, өөрсдийн үйл ажиллагаандаа зохицуулалт хийх мэргэжлийн хүрээнд шийдвэр гаргахдаа эдийн засгийн онолын үүднээс хандах чадвар, дадалтай болно. 
Эдийн засгийн онолын судлах зүйл, судалгааны арга
http://e-book.must.edu.mn/uploads/file/820770-20110616.jpg
Бидний амьдарч буй энэ гариг дэлхий дээр ухаант хүн анх үүсч, амьдралын төлөө тэмцэж эхэлсэн тэр л үед эдийн засгийн онолын шинжлэх ухааны суурь тавигджээ. Хүн үүсэн цагаасаа эхлэн идэх хоол, өмсөх хувцас, амьдрах орон сууц зэргийг бий болгохын төлөө тэмцэж, амьдрахын эрхээр эдгээр зүйлсийг бүтээж, солилцож байсан нь эдийн засгийн онолын шинжлэх ухааны хөгжих анхны үе шат байжээ.
 Эдийн засаг гэж юу вэ? Эдийн засаг гэдэг бол нөөцийн хязгаарлагдмал орчинд материаллаг баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэх, хэрэглэх, солилцох, хуваарилах явцад нийгмийн гишүүдийн хооронд үүсч буй харилцаа юм.
Эдийн засгийн онолоор юуг судалдаг вэ? Эдийн засгийн онол нь нийгмийн хөгжил дэвшилтэй уялдан хязгааргүй өсөн нэмэгдэж буй нийгэм болон түүний гишүүдийн хэрэгцээг хангах төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэхэд шаардлагатай хязгаарлагдмал нөөцүүдийг үр ашигтай хувиарлаж, ашиглах тухай асуудлыг судалдаг шинжлэх ухаан юм.
Хэрэгцээ гэж юу вэ? Хэрэгцээг ерөнхийд нь хүний хангагдаагүй бөгөөд дутагдаж, гачигдаж буй зүйлсийн хүсэл шаардлага гэж тодорхойлсон байдаг. Хүний хэрэгцээ нь нийгмийн хөгжил дэвшил, иргэдийн аж амьдралын түвшинтэй холбогдон чанарын дэвшил гарган хязгааргүй өсөн нэмэгдэж байдаг.
Эдийн засгийн нөөц гэж юу вэ? Хүн хязгааргүй өсөн нэмэгдэж буй хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа явдал нь нөөц, баялагийн хязгаарлагдмал, хомс байдалтай холбоотой. Хүн хэрэгцээгээ хангахад түүнд ямар нэг хэмжээгээр баялаг, мөнгө, хөрөнгө шаардлагатай байдаг. Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахын тулд аж ахуйн нэгж бүр тодорхой хэмжээний үйлдвэрлэлийн хүчин зүйл (эдийн засийн нөөц)-ийг хэрэглэнэ. 
Эдийн засгийн бүхий л нөөцүүдийг ерөнхийд нь 4 бүлэгт ангилдаг.
1.        газар
2.        капитал
3.        хөдөлмөр
4.        үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
Эдийн засгийн үндсэн асуудлууд
Хүний хэрэгцээг хангах эх үүсвэр нөөц хязгаарлагдмал учир зүй зохистой ашиглахын тулд ямар ч эдийн засгийн тогтолцоонд шийдвэрлэх 3 үндсэн асуудал байдаг.
·         Юуг хичнээн хэмжээгээр үйлдвэрлэх? Юу – хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ нь үйлдвэрлэгчдэд юу үйлдвэрлэхийг зааж өгдөг.
·         Яаж үйлдвэрлэх вэ? Яаж – нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гарах зардал нь хамгийн үр ашигтай байх
·         Хэнд зориулж үйлдвэрлэх вэ? Хэнд – бүтээж бий болгосон нийгмийн баялагийг мөнгөн орлогоор хуваарилах.
            Эдгээр зорилтыг ямар аргаар шийдвэрлэж байна гэдгээс тухайн эдийн засгийн шинж чанар тодорхойлогддог. Зах зээлийн харилцаанд оролцогч аж ахуйн нэгжийн өмнө тулгарах гол асуудал бол үйлдвэрлэлийн хязгаарлагдмал нөөцийг юунд зарцуулан хуваарилж, яаж хамгийн их ашиг олох вэ гэдэг асуудал юм.
Эдийн засгийг микро болон бакро түвшинд судална.
            Микро эдийн засаг нь эдийн засгийн механизмыг анхдагч нэгжийнх нь түвшинд шинжилж, эдийн засгийн зүй тогтлуудын эх үүсвэр, хөдөлгөгч хүчийг таньж тодруулах зорилгыг агуулдаг.
            Макро эдийн засаг нь улс орны эдийн засаг бүхэлдээ буюу түүнийг бүрдүүлэх тодорхой салбаруудын хэмжээнд тодорхойлогдоно. (ҮНБ, ажилгүйдэл, инфляци, эдийн засгийн өсөлт )
Микро эдийн засгийн судлах зүйл 
Микро эдийн засгийн гол субъектууд нь өрх гэр, пүүс, бүтээдэхүүний ба хүчин зүйлийн зах зээл байдаг.           
Бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн харилцан үйлчлэл, үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн эдийн засгийн эрх чөлөөнд тулгуурлан үйлдвэрлэлийн аргын сонголт, үйлдвэрлэлийн нөөцийн болон орлогын хуваарилалтыг зохицуулах механизмыг зах зээл гэж ойлгож болно.
http://e-book.must.edu.mn/uploads/file/334381-20110616.jpg
Микро эдийн засгийн судлах зүйлийг 4 том бүлэгт хувааж, доорхи дарааллаар авч үзнэ.
1.        Зах зээлийн онол – Эрэлт, нийлүүлэлт, үнэ гурвыг нягт уялдаатай авч үзнэ
2.        Хэрэглэгчийн онол – Зах зээлийн эрэлтийн талыг судлахтай холбоотой асуудал юм. (Хэрэглэгчид ямар барааг хэдий хэмжээгээр худалдан авах тухай асуудал )
3.        Пүүсийн онол – Пүүс зах зээлд бүтээгдэхүүнийг хэрхэн нийлүүлэх зүй тогтлыг авч үзнэ.
4.        Аж байдлын онол – Ашиг, орлогын хуваарилалт, хүн амын аж байдал, амжиргааны түвшинг судална.
Макро эдийн засгийн судлах зүйл үндсэн үзүүлэлтүүд
Макро эдийн засагт гол субъектууд нь пүүс, өрх гэр, засгийн газар, гадаад эдийн засаг юм. Микро эдийн засагт хувь хүмүүс, пүүсүүдийн үйл хөдлөл дээр үндэслэн гаргасан онол загвар Макро эдийн засагт мөн хэрэглэгддэг. Макро эдийн засгийн гол асуудлууд ихэвчлэн нийт гэсэн тодотголтой байдаг. Жишээ нь: нийт эрэлт, нийт нийлүүлэлт, нийт хэрэглээ, нийт хөрөнгө оруулалт нийт бүтээгдэхүүн гэх мэт.
Макро эдийн засгийн бодлого үзүүлэлтүүд нь нээлттэй байх ба нийгмийн гишүүд улс төр хэвлэл мэдээллийн гол сэдэв болж байдаг. Микро түвшингийн эдийн засаг, аж ахуйн интеграл нийлбэрийг макро эдийн засаг судална. Өөрөөр хэлбэл Макро эдийн засгийн нэгтгэгдсэн нэгжүүдийг судалж, эдийн засгийг нийтэд нь бүрдүүлж байгаа нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог тодорхойлно.
Микро эдийн засагт гол төлөв бизнесийн талаас үүссэн хялбар сонголт байдаг бол Макро эдийн засгийн сонголт яаж хэрэглэж байгааг мэдэх аргагүй байдаг.
Мөн Макро эдийн засаг бол улс төрийн эдийн засаг байдаг. Улс төрийн байдлаас болоод Макро эдийн засаг янз бүрийн байдалд ордог. Жишээ нь: Арилжааны банкны дампуурал нь цэвэр Макро эдийн засгийн бодлоготой холбоотой.

Макро эдийн засагт эдийн засгийн зорилгууд, макро эдийн засгийн үзүүлэлтүүд, эдийн засгийн макро бодлогууд тэдгээрийн хоорондын уялдаа холбоог судалдаг.

соёл гэж юу вэ?

“Тэр бол соёлтой хүн, харин тэр бол муухай бүдүүлэг” гэх яриа хаа сайгүй. Ялангуяа хэдэн мянганы нүүдэлчин амьдралыг туулаад суурин ахуй, нийгэмшсэн амьдралд ороод сайндаа л гурван зуун жилийг элээж байгаа манайд ийм яриа өдөр тутам, захаас аваад сонсогддог. Энэ юуг хэлээд байна аа. Зүгээр л их Нацагдоржийн “Хуучин хүү” зохиолд гардагчлан “нусаа хүрхийтэл нийгээд гэрт орох” юм уу, халааснаасаа нусны алчуур гаргаж ирэх хоёрын ялгааг хэлээд байна уу. Бид өнөөдөр хотын соёл гэж их ярьдаг боллоо. Энэ нь Улаанбаатарынхан л соёлтой байх ёстой гэсэн үг үү. Эсвэл бидний амьдралын өнөөгийн хэв маягаас огт өөр зүйл шаардаад байна уу гээд олон асуулт гарч ирж байна.
Уг нь соёл гэдэг нь огт өөр, бүүр их өргөн хүрээтэй зүйл юмсанж.
1870 аад оны үед Эдвард Тейлор  соёлыг “мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, морал, хууль, зан заншил зэргийг нийгмийн нэгэн гишүүн гэдэг утгаараа олж авсан цогц ойлголт” хэмээн тодорхойлсон байдаг. Соёл судлаач  Geert Hofstede хэлэхдээ “нэг хэсэг хүмүүсийг нөгөө хэсэг хүмүүсээс ялгаж буй сэтгэлгээний программчлал” гэжээ. Ерөнхийдөө соёл гэдэг нь хэсэг бүлэг хүмүүс бүгд хүлэээн зөвшөөрч, амьдрах загвар болгон бүрэлдүүлсэн үнэ цэнэ болон нормын систем юм гэж үзэж болох юм. Харин  тухайн бүлэг хүмүүсийн сайн, зөв, бий болгохыг хүсч буй зүйлсийн талаархи  итгэлийг үнэ цэнэ хэмээн нэрлэдэг байна.  Энэхүү үнэ цэнийн хүрээнд, тодорхой нөхцөл байдалд тохирсон зан үйлийн хэм хэмжээг норм гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл норм гэдэг нь нийгмийн гишүүдийн бие биедээ хандах үйлдлийг зохицуулах нийгмийн дүрэм юм. Хувь хүний эрх чөлөө, ардчилал, үнэн гэж юу болох, шударга байдал, үнэнч байдал, нийгмийн өмнө хүлээх хариуцлага, эмэгтэйчүүдийн үүрэг, хайр, гэрлэлт зэрэг бүхий л асуудалд тухайн нийгэм, бүлэг хүмүүсийн нийтлэг хандлага нь үнэ цэнэд үндэслэгдэн, нормоор дамжин хариу үйлдэл үзүүлдэг. Хүмүүс энэхүү үнэ цэнэ, нормийнхоо төлөө маргалдаж, тэмцэлдэн заримдаа үхэх ч тохиолдол байдаг. Түүнчлэн үнэ цэнэ нь нийгэм, улс төр болон эдийн засгийн байр байдал, улс төрийн бодлого, зарчимд тусгалаа олдог байх юм.  Аугаа их Шекспирийн “Ромео Жулетта”-гийн хайр дурлал бол зүгээр л хоёр залуугийн хайр дурлал гэхээсээ илүүтэй ариун ёс журам, хүн сэтгэлийн норм хэм хэмжээний жинхэнэ илэрхийлэл гэж болох.
Соёлыг бүтээгч үнэ цэнэ, нормыг хэн нэг нь гүйцэлдүүлэн бий болгосон байдаггүй. Энэ нь тухайн ард түмний уламжлал зан заншил, ахуй, шашин, хэл, боловсрол, улс төр, эдийн засгийн философи, нийгмийн бүтэц зэрэг хүчин зүйлсийн он удаан хөгжлийн явцад бүрэлддэг бүтээгдэхүүн гэж болно. Тэгвэл Монголчууд бидний итгэл үнэмшил, нийтээрээ хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг хэм хэмжээ, үнэтэй цэнэтэй зүйлс маань юу болж байна вэ.
Нэг тэрбум гаруй хүнтэй Энэтхэг улс ойролцоо хүн амтай Хятад улс шиг хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь тэд өнөөдрийн сайн сайхнаас илүүтэй хойд насны амьдралд ач холбогдол өгдөгтэй холбоотой гэх нь бий. Мөн Ортодокс Христийн шашинтай Орос орны хувьд эд баялаг, сайн сайханд хүрэхийн тулд бурхантайгаа ярилцахдаа заавал ламаар дамждаг шиг сайн сайхан амьдралд хүрэхэд мафи, авлига байхыг соёл нь хүлээн зөвшөөрөөд байх шиг.  Гэтэл Протестант шашин голлон хөгжиж ирсэн Америкууд эртнээс сайн сайхан зүйлийг хүсэх, бурхантайгаа ярилцахдаа хэн нэгний хүчийг авах шаардлагагүй, хүн болгон шууд харьцах боломжтой гэдэг утгаараа нийгмийн сайн сайхан бүх хүнд ижил тэгш хуваарилагдах нь зүй ёсны хэрэг гэж үздэг байна. Чухам энэ л үзэл, ард түмний нийтлэг итгэл үнэмшил Ардчилал, зах зээлийн системийг бий болгоод, дэмжиж байдаг байна. 
Тэгвэл Азийн улс орнуудын хувьд үүнийг хэрхэн тайлбарлаж болох вэ. Тэд үнэхээр энэхүү өрнийхний томъёолон бий болгосон улс төр философийн агуулгыг баримтлаад байна уу. Азийн соёл буюу Хятад, Хятад хэлтэй улс орнууд, Япон, Солонгосын ард түмний итгэл үнэмшил, үнэ цэнэт зүйлсийн үндэс нь аль нэг шашин бус харин Күнзийн сургааль гэх амьдрах ухааны сургааль номлолуудаас нөхцөлдөн бүрдсэн байх юм. Газрын үр шимийг хүртэн, суурьшмал хэв маягийн амьдралтай тэдний хувьд бусдыг хүндлэх, үнэнч байх гэх мэт зарчмууд яс маханд нь шингэж үе үеийн улс төрийн тэргүүнүүдийн улсаа жолоодох гол чиг шугам нь болж иржээ. 
Иймээс сайн сайхан амьдрал гэдэг ойлголт улс орон бүрт өөр өөр утгатай байх бөгөөд түүнийх нь уг үндэс нь тухайн ард түмний ахуй соёлоос бий болсон итгэл үнэмшил гэх ойлголттой салшгүй холбоотой байх нь. 
Монголчуудын хувьд сайн сайхан амьдрал гэж юу вэ. Үүнийг мэдэхийн тулд монгол хүний амьдрах чадвар, итгэл үнэмшил, эрх мэдлийн хуваарилалтад хандах нийтлэг хандлага зэргийг нарийн судлах хэрэгтэй болж байна. Бид өрнийхөн шиг индивидуалист  буюу аливаад өөрийн хувь хүний зүгээс бие даан ханддаг  соёлтой юу, эсвэл Азийн ард түмэн болох Хятад Япончуудтай аливаа асуудалд баг, хамтын үзэл, хандлагаар шийдвэрлэдэг ард түмэн үү?
 СЭЗДС-ийн доктор С.Түвшинзаяагийн хийсэн судалгаагаар бид “хамт олонч” сэтгэлгээтэй гэсэн үр дүн гарсан байдаг. Өөрөөр хэлбэл монголчууд хэдэн мянган зууны тэртээгээс “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг юм уу, “Олны хүч оломгүй далай”, “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэж ярьж амьдрах зарчмаа болгож ирсэн нь үүнтэй холбоотой байж болох.
Гэтэл өнөөдөр бидний монголчууд  амьдрах, ахуйгаа авч явах улс төр, эдийн засгийн системээ бид өрнийхний томъёоллын дагуу зүтгүүлээд байх нь хир оновчтой вэ. Ажилтнуудын ажиллах дэг журам, ажлын гүйцэтгэлийг үнэлэх систем гээд Индивидулист нийгмийн үзэл, итгэл үнэмшлээс бий болсон энэ олон систем, арга аргачлалууд  Монголчуудын хувьд таарч тохирох уу. Бенчмаркинг гэх аргачлалаар бусдын соёлоос үүдсэн арга ухааныг хуулбарлан хүлээн авч байгаа хөрс нь ямархуу байгаа вэ. Бидний бүгд хүлээн зөвшөөрч, үнэн, зөв хэмээх нийтлэг итгэл үнэмшил маань юу вэ. Үүнийг нэгтгэн бий болгодог соёлын үндэс суурь болсон ахуй маань биднээс хэр холдоод байгаа билээ. Энэ бүхнийг бодлогоороо шат дараалалтай бий болгосны үндсэн дээр тэрхүү нийгмийн сайн сайхныг бий болгох үзэл баримтлал гарч ирэх бусуу. Гэтэл үүнийг шинжлэх ухаанчаар судлаад, Монголын ард түмэнд тохирсон бодлого боловсруулсан нам байдаг уу.
1996 онд Самуэл Хантингтон өөрийн “Иргэншил хоорондын мөргөлдөөн” номондоо (2006 онд Монгол хэлнээ орчуулагдсан) дараах зүйлсийг онцлон тэмдэглэсэн байдаг. Үүнд: 
1.      Орчин үежих их түрэлтээр соёлоо даган дэлхийн бодлого дахин шинэчлэгдэж байна.
2.      Ижил соёлтой улс түмнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглан холдсоор байна.
3.      Хүйтэн дайны үеийн эвслүүдийг эдүгээ соёлын хамтын нийгэмлэгүүд болох АСЕАН, НАФТА, МЕРКОСУР орлоно.
Эрдэмтэн Жак Делорийн үзэж байгаагаар энэхүү шинэ ертөнцөд ирээдүйн хямрал мөргөлдөөнүүд эдийн засгийн, эсвэл үзэл суртлын бус харин соёлын хүчин зүйлээс үүдэлтэй гэжээ.  Самуэл Хантингтон цааш нь бичихдээ, улс хоорондын ба иргэншил хоорондын гол зөрчил нь Микро түвшинд:
-          Исламын шашин ба Үнэн алдартан
-          Исламын шашин ба Хиндү
-          Ислам ба Африк
-          Ислам  ба Өрнө дэх түүний христос хөршүүдийн хооронд
Макро түшинд: Өрнө ба бусад нь гэж явагдах бөгөөд зөрчлийн хамгийн хурц хэлбэр нь нэг талаас Хятад, Ислам, нөгөө талаас Өрнийн хооронд байна гэжээ.
Энэ юуг хэлээд байна вэ. 1996 онд бичигдсэн дээрх санаа өнөөдөр хир бодитой байна вэ. Улс түмний хөгжлийн шалгуур, амьд үлдэх тулгуур хүчин зүйл нь тухайн ард түмний соёлын үнэт зүйл юм гэдгийг эрдэмтэн судлаачид ч, бодит амьдрал ч батлаад байх шиг.
Иргэншил ба соёлынхоо гол цөм улс гэж байдаг. Жнь:
         Өрнийнхөн дотор АНУ, Франц, Герман
         Славян Ортодокс улсуудад Орос
         Күнзийн сурталт улсуудад Хятад гэх мэт.
Харин Монгол улс маань Ази дахь (магадгүй дэлхийд) ганцаардмал, сондгой улс гэж тодорхойлж болох юм. Иймээс ирээдүйд улс түмнүүдийн, бидний амьд үлдэх, оршин тогтнох эсэх нь бидний нэгдмэл үзэл бодол,итгэл үнэмшил, Монгол соёлын үнэт зүйлээс ихээхэн шалтгаалах болоод байна.  
Улс төр
Улс орны эдийн засгийн болон эрх зүйн системийг улс төр тодорхойлдог. Тэгэхээр бид  эдийн засаг, эрх зүйн системийн талаар ярихын  өмнө бид улс төрийн системүүдийн ялгаа, үндсэн санааг ойлгох хэрэгтэй юм. Улс төрийн систем гэдгээр бид улс орон дахь засгийн газрын системийн талаар ярих юм. Улс төрийн системийг  хамаарал бүхий хоёр  хэмжээсээр хэмжиж болох юм.
1-рт Коллективизм болон Индивидуализмыг авч үзэж байгаа түвшний хэмжээ.
2-рт Демократ (Чөлөөт), Тоталитар (Дарангуйлсан) байдлын түвшин. 
Эдгээр хэмжээсүүд нь өөр хоорондоо холбоотой юм. Коллективизмийг чухалчлан үздэг систем нь тоталитар дэглэм рүү чиглэдэг бол Индивидуализмыг чухалчилдаг систем Демократ хандлагатай байдаг байна. Коллективизм гэдэг нь хувь хүний хүсэл зорилгоос нийтийн хүсэл сонирхлыг илүүд үздэг улс төрийн систем юм. Хамгийн ойрын жишээ бол бидний монголчуудын өнгөрсөн зууны туршид байгуулах гэж оролдсон социализм, коммунизм байна. Коллективизмыг чухалчлан үзэх үед нийт нийгмийн хэрэгцээ хувийн эрх чөлөөнөөс чухалд тооцогддог байна. Тухайн хүн, айл өрх өөр өөрийн амьдрал ахуйгаа бодохоосоо илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө л зүтгэх ёстой гэсэн үзэл ноёрхож, үүнийг зөрчсөн нь нийгмйин шаар болдог байсан тухай манай ахмадууд бэлээхэн хэлээд өгнө.  Ийм нөхцөл байдалд хувь хүний аливаа зүйлийг хийх эрх чөлөө нь “нийгмийн сайн сайхны төлөөх” эрх ашигт нийцэхгүй гэсэн шалтгаанаар хязгаарлагддаг байна.  Коллективизм – ын үзэл санааг Грекийн их сэтгэгч Платон анх үүсгэн бий болгосон байдаг.  Энэхүү үзлийг цаашид Карл Маркс нар хөгжүүлэн социализм хэмээх агуу лагерийг бий болгох улс төрийн үзэл баримтлалаа гаргасан байдаг.
Харин индивидуализм гэдэг нь эдийн засаг, улс төрийн хувьд хувь хүний эрх, эрх чөлөө дээдлэх гэсэн утгатай. Энэ үзлээр бол хувь хүний сонирхол, эрх  ашгийг нийгэм нийтийнхээс дээгүүр тавьдаг байна. Үүнийг Грекийн их сэтгэгч Аристотель анх  гаргасан байдаг бөгөөд тэрээр хувийн үйлдвэрлэл нь нийтийн үйлдвэрлэлээс илүү бүтээмжтэй, зогсолтгүй үргэлжилнэ гэжээ. Түүнийхээр бол нийтийн өмчийг хүн бага анхаарах боловч хувийн өмчид анхаарал маш ихээр тавигдсанаар үйлдвэрлэлийн бүтээмж өсөх болно гэжээ.
Өнөөдөр манай эрх баригчид “Иргэн баян бол улс баян” гэж хэлээд байгаа нь хүн, айл өрх амьдралаа аваад явбал улс хөгжинө гэсэн санаа. Энэ нь тухайн иргэн, айл өрхийн хувь хувиа борлуулж сайхан амьдрах эрмэлзлийг дэмжинэ гэсэн үг. Ийм санаа манай эрх баригчдад одоо л шинээр төрж байгаа юм биш. 1930-аад онд манай төрийн эрх баригчид яг ийм уриа дэвшүүлээд “баруунтан” гэсэн нэр хоч зүүж төрийн эрх мэдлээс зайлуулагдсан байдаг. Чухамдаа өнөө л коминтерний заавраар социализм буюу нийтийн эрх ашгийн төлөөх нийгэм байгуулах гэж байхад замаасаа гажсан гэж тэр.
Индивидуализм хэрэгжихэд хоёр үндсэн зарчим байдаг. 
-          Нийгмийн хэн нэгэн гишүүний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагдана.
-          Хувь хүнд өөрийнхөө сайн сайхан,  эдийн засгийн төлөө ажиллах эрх чөлөөг хэн нэгний заавраар  олгохгүй байх  замаар хэрэгжинэ.
Үүнийг Адам Смит өөрийн “Үндэстний баялаг”  номондоо : “... нийгэм нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа хүн сайн байсныг би хэзээ ч хараагүй юм гэжээ”.
Гэхдээ индивидуализм, коллективизм хоёрын  дундын гэх ойлголт, хувилбар  бас байж болдог байна. Демократ буую ардчилсан нийгэм нь Коллективизм  болон Индивидуализмын аль алинд нь ач холдогдол өгдөг байж болох юм. Түүнчлэн Тоталитар нийгэм заавал Коллективист байх албагүй. Хамгийн ойрын жишээ бол Хятад улс. Улс төрийн хувьд тоталитор боловч эдийн засгийн тогтолцоо нь демократ билээ. Өөрөөр хэлбэл өнөөгийн хятад улс төрийн хувьд нэг намын дарангуйллын тогтолцоотой боловч эдийн засгийн хувьд зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой гэсэн үг.
Тэгвэл Монголчууд дээрх үзлүүдийн алийг нь дагах гээд байна вэ. Өөрөөр хэлбэл улс төр, нийгмийн соёл, улс орны болоод хувь хүн  амьдрал ахуйгаа авч явах ямар хэвшлийг илүүд үзээд байна аа. Эсвэл өөрийн гэсэн Монгол хувилбар гаргаж ирэх гээд байна уу. Сонгууль гэдэг нь үндсэндээ ард иргэд, сайн сайхан амьдралын төлөө өөрсдийн сонгосон төлөөллөөрөө дамжуулан шийдвэр гаргахад  оролцож байна гэсэн  ойлголт билээ. Тэгэхээр аль намыг, хэнийг сонговол, тэд нь биднийг ямар замаар хөгжүүлэх гэж хөтлөх бол гэсэн үг. Намууд бол тэрхүү нийгэм, нийтийн сайн сайхан амьдралыг өөрсдийн сонгосон үзэл баримтлал, арга аргачлалаар бий болгох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл.  Монгол улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж буй, улс төрийн гол тоглогч намуудын “нийгэм нийтийн амьдралыг сайн сайхан болгох” үзэл баримтлал, арга аргачлал нь яг юу вэ? Дээр бидний ярьсан коллективизм, индивидуализм хоёрын алийг нь аль нам баримталдаг вэ гэсэн асуулт гарч ирж байна гэсэн үг.
1.      Коммунист нам буюу МАН-ын үзэл баримтлал ерөнхийдөө ойлгомжтой байна. Тэд улс төрийн философийн утгаараа, “нийгмийн сайн сайхныг, хувьсгалт дарангуйллын” аргаар бий болгож, капиталын хуваарилалтыг төр  хийх нь хамгийн сайн менежмент  гэж үзэх нь.
2.      Социал демократ нам ч мөн ойлгогдохуйц байна. Коммунист намтай ижил үзэл баримтлалтай боловч  “нийгмийн сайн сайхныг заавал хүчээр”  бус илүү зөөлөн аргаар Коммунизмд хүрэх нь. сайх
3.      Ардчилсан намын тухайд бол индивидуализмын талыг баримталж байгаа нь  ойлгомжтой. Аристотелийн  гаргаж ирсэн үзэл санааг эдийн засгийн хувьд Адам Смит хөгжүүлсэн арга замаар биднийг сайхан амьдралд хүргэх нь. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ажиллаж амьдрах, хөдөлмөрлөх эрх зүйн орчныг нь төр бий болгож өгөөд өөрсдөөр нь хөдөлмөрлүүлэх гэсэн үг.
4.      Бусад намын үүсгэн байгуулагдахдаа томъёолон  бий болгосон үзэл баримтлал,үндсэн зорилго, нь яг юу вэ? Тэрхүү үндсэн чиг шугамынхаа дагуу яг юуг хийж бүтээв?
Тэгэхээр өмнө дурдсанчлан соёл гэдэг нь зүгээр л нэг хоёр хүний хоорондын харилцааны тухай, үг яриа, үйл хөдлөл биш юмсанж. Хувь хүн, айл өрх, улс орны хөгжлийн тун өргөн хүрээтэй асуудал гэдэг нь харагдаж байна. Энэ бүхнийг дурдахын учир нь иргэн хүн та өөрийгөө, гэр бүлээ сайн сайхан байлгая гэж бодож байгаа бол яаж гэж асууна. Тэр асуултдаа сонгуулиар хариу өгөх нь байна. Өөрөөр хэлбэл аль нам нь, улстөрийн хүчин нь бидний монголчуудын олон зууны зан заншил, уламжлал, хэм хэмжээ нормд тохирсон бодлого баримталж улс гэрээ авч явах нь вэ гэдгийг бодоосой гэснийх.


Улс төрийн тухай ойлголт
1. • Улс төр гэж юу вэ? • Улс төрийг тодорхойлох эрдэмтэд • Улс төр хүмүүсийн амьдралд хэрхэн холбогдох вэ? Улс төр
 • Улс төр гэсэн үгийг сонсоод та бүхэнд ямар сэтгэгдэл орж ирж байна хүн тус бүр тунгаан нэг бодож 
 Доорх зураг өнөөдрийн Монгол улсын улс төрийн байдлыг илтгэж байн.
  1. 4. • Эртний Грек хэллэгт Policu хэмээх үг нь “төрийг удирдах урлаг”, төрийн зорилгыг түүний нутаг дэвсгэрийн хүрээнд тодорхой бодлого, хилийн чанадад гадаад бодлого хэрэгжүүлэх тодорхой арга гэсэн утгыг агуулж байв. • Нийгмийн нэг хэсэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ.
  2. 5. Улс төрийг тэгвэл юу гэж ойлгож болох вэ? • Хүн амын тодорхой хэсэг нь нийгмийг удирдах тусгай чиг үүргийг гүйцэтгэдэг элит манлайлагч, бусад нь олон нийт, сонгогчид удирдуулаад зогсохгүй энэхүү элитийн хүрээг сонгох, явуулж буй бодлогын агуулгад нөлөөлөх нь удирдагч ба удирдуулагчийн харилцан үйлчлэл, оролцооны хэлбэр болох бөгөөд энэ бүхэн нь Улс төрийнУлс төрийн амьдралын хүрээ юм.амьдралын хүрээ юм.
  3. 6. Улс төрийг эрдэмтэд? Францын улс төр судлаач Ф.Бро Үзсэнээр: ØУлс төр бол зорилт тодорхойлох, түүнийгм хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргаж, арга хэмжээ авч байдаг улс төрийн бодлого. ØУлс төрийг хүмүүс болон улс төрийн байгууллагуудын засгийн эрхийн төлөө тэмцэл болж байдаг тодорхой хүрээ гэж хэлж болно. ØАрай өргөн утгаар авч үзвэл улс төр нь хүмүүсийг удирдах урлаг юм.
  4. 7. Америкийн судлаач Харольд Лассуэл • Хэн, юуг, хэзээ, хэрхэн олж авч буй тэмцэл. Гэж тодорхойлсон байна.
  5. 8. Италийн Сэтгэгч Н.Макивелли • Улс төр гэдэг бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглах албадлагын арга хэрэгслийн цогц мөн.
  6. 9. Дэвид Истон • Улс төр нь нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хувиарилан байршуулах үйл байдал.
  7. 10. Германы улс төр судлаач Макс Вебер • Улс төр бол эрх мэдэлд оролцох түүнийг хуваарилахад нөлөөлөхийн төлөө эрмэлзэх тэмцэх явдал бөгөөд төр улсын доторхи хүмүүсийн олон янзын бүлэглэлийг бүгдийг хамарсан онцлогтой
  8. 11. Эдгээрээс үзвэл улс төр гэдэг нь: • Өргөн утгаар ньӨргөн утгаар нь Нийгэм дэх шийдвэр гаргах эрх мэдэл, түүнд нөлөөлөх, оролцох, хэрэгжүүлэх үйл явц хэмээн ойлгож болно • Явцуу утгаар ньЯвцуу утгаар нь • Төр засгийн институт, орон нутгийн засаг захиргаа албан ёсны институт байгууллага- тэй холбож, тэтгээрийн хоорондын харилцааны талбар гэж үздэг
  9. 12. Улс төр Хүн хоёр хэрхэн холбогдох вэ?
  10. 13. Дээрх зургийг хараад нэг зүйл бодогдсон байхаа гэж итгэж байна • Хүний амьдралын олон асуудлын дотроос нийгмийн гишүүдийн цөөнгүй хэсэг нь:
  11. 14. • Дээрх асуудал нь бүх нийгтийг хамарч улс төрийн шинжтэй болдог. • Ийм учраас улс төр нь олныг хамарсан шинжтэй болдог. • Хэн ч түүнээс ангид байж чаддаггүй. • Төрхөөс нас барах хүртэл хүний бүхийл амьдрал улс төрөөс ангид байдаггүй. • Улс төр бол хүний хэрэгцээ шаардлага юм.
  12. 15. Яагаад гэвэл? • Хүн улс төрийн мэдлэгтэй болох нь нийгэмдээ эзэлж буй байр суурь, гүйцэтгэх үүргээ илүү танин мэдэх, хэрэгцээгээ илүү хангах, төрийг байгуулахад ухамсартай хандах зэрэг юм
  13. 16. Тийм дээ чТийм дээ ч • Эртний Грекийн их сэтгэгч,Эртний Грекийн их сэтгэгч, гүн ухаантангүн ухаантан АристотельАристотель ““ Хүн бол улс төрийн амьтан”Хүн бол улс төрийн амьтан” гэж хэлжээ.гэж хэлжээ.
  14. 17. Үргэлжлэл бий
  15. 18. Улс төрийн Засаглал ба Эрх Мэдэл • Засаглал гэж юу вэ? • Түүний хэмжигдэхүүн
  16. 19. Улс төрийн засаглал гэдэг нь: • Нэр хүнд, эрх мэдэл, албадлага зэрэг олон төрлийн хэрэгслийн тусламжтайгаар нэг хэсэг хүмүүс нийтээрээ дагаж мөрдөх ёстой шийдвэр гаргах боломж, чадвараар хангагдах нийгмийн харилцааг хэлнэ.
  17. 20. Засаглал нь: • Ноёлох, нөлөөлөх, удирдах, захирах, албадах зэрэг харилцаануудаас гадна захирагдах явдлыг заавал багтаадаг.
  18. 21. Засаглалын хэмжигдэхүүн
  19. 22. Хэмжээ • Ямар нэгэн засгийн нөлөө ач холбогдол, цар хүрээ, хэм хэмжээг тодорхойлох үзүүлэлт
  20. 23. Эзлэхүүн • Хичнээн тооны засаглал хэн нэгний буюу ямар нэгэн байгууллагын гарт төвлөрч байгааг харуулдаг.
  21. 24. Цаг хугацаа • Засаглалын орин тогтнох хугацаа • Жишээ татаарай хүүхдүүд ээ
  22. 25. Орон зай • Тодорхой хэмжээтэй газар нутагт засаглалын үйл ажиллагаа үр ашигтай явагдана гэсэн үг.
  23. 26. Засаглалын гол бүрдлүүд СубектСубект ОбъектОбъект Арга хэрэгсэл Засаглалын нөөц Засаглалын нөөц
  24. 27. Засаглалын Субъект нь
  25. 28. Засаглалын объект гэдэг нь • Засаглалын субъектээр удирдуулж байгаа иргэд, нийгмийн бүлэг, байгууллага нийгэм өөрөө юм.
  26. 29. Засаглалын арга хэрэгсэл
  27. 30. 1. Улс төр гэдэг бол хүний мөн чанарын төгс илэрхийлэл, хүн бол улс төрийн амьтан гэж хэн хэлсэн бэ? А. К.Маркс В. Демокрит С.Платон D.Аристотель 2. Засаглалын нөөцийн төрөлд аль нь багтдаг вэ? А. Жолоодох В. Удирдлагын онцгой аппарат С. Нэр хүнд D. Хянан шалгах Е. Соёл мэдээлэл
  28. 31. 3. Улс төрийн систем бол засгийн эрх мэдлийг ашиглан нийгмийн дотор үнэт зүйлсийг байршуулах үйл ажиллагаа мөн гэж хэн нь үзсэн бэ? А.Д.Истон В. Г. Лассуэл С. М.Вебер D. Хэн нь ч биш