ug

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Friday, June 22, 2018

Цахим сургалт гэж юу вэ ?


Хүний нийгмийн хөгжил, технологийн дэвшилтэй уялдан мэдээллийн хэмжээ асар их болж тэр хэрээр сургалтын процесс шинэчилэгдэн шинэ зуунтай золгосон. 20-р зууны дунд үед уламжлалт сургалт буюу нүүр нүүрээ харсан сургалт зонхилж байсан бол орчин үед электрон сургалт, хосолсон сургалт илүү өргөн хүрээнд ашиглагдаж байна. Сургалтын арга зvйн мэдээлэлжсэн эрин зуунд суралцах улам амар хялбар болж байгаа гэдэгтэй та санал нийлэх бизээ. Мэдээлэл харилцааны технологи, электрон сургалт, интернэт болон вэбэд суурилсан сургалт, онлайн сургалт гэх мэт. Цахим сургалт гэдэг нь нэг үгээр хэлбэл МЭДЭЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИ-д суурилсан сургалт юм. Цахим сургалтын материалыг боловсруулах нь танхимын сургалтын материал боловсруулахаас үнэтэй, цаг хугацаа, хүн хүч, хөдөлмөр их шаарддаг. Харин боловсруулсны дараа цахим сургалтыг явуулах нь ангид сургалтыг явуулахаас олон талаараа давуутай байдаг. ......Хүний харах мэдрэхүйгээрээ хүлээж авсан мэдээлэл сонсох мэдрэхүйгээр хүлээн авсан мэдээллээс илүү үнэмшилтэй байдгийн зэрэгцээ бат тогтож, удаан мартагддаг тул сургалтанд МХХТ-ийг тэр дундаа мультимедиа технологийг ашиглах нь хийсвэр ухагдахуунууд болон төсөөлж, харахад төвөгтэй зүйлсийг бодит юм шиг харагдуулж амьдруулдгаараа хичээлийг ойлгомжтой, илүү сонирхолтой болгоод зогсохгүй онолын хэсгийг заах хугацааг багасгаж суралцагчдын дадлага хийх цагийг нэмэгдүүлдэг. Мөн хоёр Цахим сургалт буюу E – Learning –ны талаар олон маш олон тодорхойлолт , үзэл баримтлал байдаг. Тухайлбал: Цахим сургалт нь интернэт ба сургалтын нийлбэр цогц юм. Banc of America securities Цахим сургалт гэдэг сүлжээний технологыг ашиглан засварлах , хүргэх , сонгох , удирдах боломжыг бүрдүүлсэн өргөжүүлсэн сургалт юм. Ерөнхийдөө цахим сургалт гэдэг нь технологид суурилсан сургалт гэж тодорхойлж болдог. Цахим сургалт = технологид суурилсан сургалт Цахим сургалтын томъёолол нь: - Компьютерт суурилсан сургалт , - Вебд суурилсан сургалт , - Виртуал сургалт , - TV , радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэг шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчидад агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж , түүний дотор
I.              интернет ,
II.            интранэт ,
III.           экстранэт ,
IV.          хиймэл дагуулын систем ,
V.           аудио ,
VI.          видео систем ,
 интерактив телевиз
VII.         CD – ROM зэргийг ашиглаж болдог.
 Цахим сургалт нь олон давуу талтай: Танхимын сургалт нь тогтсон хүгацаандаа нэг л удаа заадаг. Энэ нь удаан ойлгодог, мөн янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй тохиолдолд тухайн хичээлийг ойлгохгүй өнгөрөх нь бий. Тиймээс цахим сургалт нь танхимын учир дутагдалтай талыг нөхөж хичээлийн агуулгыг гэр, сургууль дээрээсээ, компьютер болон гар утаснаасаа үзэх, хичээлд оролцох, багш нар хичээл болон курс зохион явуулах таатай орчинг бүрдүүлсэн байна. Цахим сургалтын давуу тал: Суралцагч нарт өөрийн хэмнэлээр сурах боломжийг олгоно. Хүний сурах явц янз бүр байдаг. Зарим нь хурдан, зарим нь удаан ойлгодог. Цахим сургалтыг сонгосноор өөртөө тохируулан хичээллэх боломжтой болдог.
1. Oюутан сурагчдад өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгоно.
2. Багш нарт ч давуу байдлыг мэдрүүлнэ. Төлбөртэй цахим сургалтууд элбэг байдаг.. Орлогоо нэмэгдүүлж , оюунаа үнэлэх боломжийг бас л цахим сургалт олгодог.
3. Ямар ч хүнд сурах, боловсрох боломжийг олгодог.

No comments:

Post a Comment