ug

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

Friday, June 22, 2018

тараах материал

Шинэ Зеланд
Киви жимсний орон болох энэ улсаар аялах үедээ та нутгийн уугуул иргэд болох маори буюу хонги үндэстний уламжлалт мэндчилгээг харж болно.
Тэдний мэндчилэх ёс заншил олон зуун жилийн түүхтэй бөгөөд энэ нутгийнхан уулзах үедээ хамраараа шүргэлцэн мэндчилдэг байна.
Хамраараа шүргэлдэх нь ха буюу «амьдралын амьсгал»-д хүрч буй бэлгэ тэмдгийн шинжтэй үйлдэл бөгөөд ингэж мэндчилсний дараа манухири буюу зочин нь тангата венуа буюу «дэлхийн хүн» болдог гэнэ.
Зөвлөгөө: зайг зөв тодорхойлох бас эвгүй байдалд орохоос зайлсхийх, мөн бэртэхгүйн тулд нүдээ бүү аниарай.




Түвд
Хэн нэг рүү хэлээ гаргахыг ихэнх оронд зохимжгүй үйлдэлд тооцдог бол харин Түвдэд энэ нь мэндчилж байгаа хэрэг гэнэ.
Түвдийн уугуул иргэдийн энэ заншил нь МЭ IX зуунд Ландарм гэдэг хараалч хар хэлтэй хааны үед дэлгэрчээ.
Түвдүүд Ландармын сүнс биед нь шингэхээс айж, хорон муу санаатай биш гэдгээ батлахын тулд мэндчилэхдээ бие бие рүүгээ хэлээ гаргадаг болсон гэдэг.
Зөвлөгөө: хэрвээ хэлийг хар өнгөтэй болгодог бохь зажилсан эсвэл хоол хүнс хэрэглэсэн тохиолдолд түвдүүдтэй уламжлалт заншлаар нь мэндчилэхээс зайлсхийгээрэй.





Япон
Толгойгоо үл мэдэг дохихоос эхлээд бүсэлхийгээ хүртэл тонгойн мэндчилэх нь мэндчилгээний соёлын салшгүй нэг хэсэг юм.
Хэдий чинээ удаан бөгөөд доош тонгойн бөхийнө төдий чинээ хүндэтгэл үзүүлж байна гэсэн үг гэнэ.
Зөвлөгөө: Япончуудын дийлэнх нь гадаадынхныг зөв мэндчилж байна уу гэдэгт нэг их анхаарал хандуулдаггүй, тиймээс толгойгоо бага зэрэг бөхийлгөхөд л хангалттай.


Таиланд
Алга хавсран мэхийн мэндчилэх ёслолыг вай гэж нэрлэдэг. Гарын байрлал янз бүр байдгийг Таиландад зорчиж үзсэн хүн бол андахгүй. Хоёр гар нүүрэнд хэдий чинээ ойр байвал мэндчилж буй хүнээ төдий чинээ хүндэлж буй хэрэг мөн.
Анхандаа энэ заншлыг зэвсэггүй гэдгээ харуулахын тулд хэрэглэдэг байсан бол хожим нь дээд зэргээр хүндэтгэж байгаагийн илрэл болсон юм.
Зөвлөгөө: Энэ мэндчилгээ Таиландад маш өргөн дэлгэрсэн байдаг учраас бүү төвөгшөөгөөрэй.


Монгол
Монголчууд гэрт нь танихгүй хүн зочлон ирэхэд нь хадаг барин угтдаг. Хадаг нь ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдаг бөгөөд бас шар цагаан өнгөтэй ч байдаг.
Монголын зарим бүс нутгуудад гаанс, хөөрөг солилцдог заншилтай.
Зөвлөгөө: хэрвээ таньд хадаг барьсан бол та хоёр гараар бага зэрэг мэхийн аваарай, учир нь энэ нь гүнээ хүндэтгэж байгаагийн тэмдэг юм.





Боди омог
Африкийн Этиоп улсын алс хязгаарт одоо ч эртний зан үйлийнхээ дагуу амьдарч байгаа Боди омгийнхонд нэгэн өвөрмөц ёс заншил бий. Шинэ жилийн баяраа долдугаар сард тэмдэглэдэг энэ омгийнхон баярын өмнө хамгийн сайхан эрэгтэйг тодруулахаар зургаан сарын турш тэжээлтэй хүнсээр "борддог" байна.
Тарган эрийг хамгийн сайхан гэж үздэг бодичууд ганц бие залуу эрчүүдийнхээ дунд хэн хамгийн их жин нэмэхийг үзэх уралдааныг хагас жилийн хугацаатай зарладаг. Ингээд оролцохоор гэр бүл бүрээсээ нэр дэвшин ирсэн залуусыг омгоосоо хол урцанд амьдруулах бөгөөд өдөр бүр тэдэнд идэх хүнсийг нь зөөж өгөөд, юу ч хийлгэдэггүй гэнэ.
Гэхдээ тэдний идэх хүнс нь тэр бүр хүний хоолой давахааргүй хэцүү эд байдаг аж. Тэдэнд үхрийн цусыг үнээний сүүтэй хольж өгдөг бөгөөд үүнээс өөр хоол хүнс иднэ гэж байхгүй. Боди омгийнхон үхрийг ариун шүтээнээ гэж үзэх тул тэдэнд уулгадаг цусыг үхрээ төхөөрч авдаггүй.
Үхрийнхээ судаснаас нь цус аваад сүүтэй хольж өгдөг байна. Ингээд зургаан сарын турш үхрийн сүү, цусаар бордуулсан эрчүүд шинэ жилийн баяраар омогтоо ирээд хэн нь хамгийн их таргалснаа шалгуулж, ялагчаа тодруулдаг байна. Үүнд ялсан залуу насан туршдаа омгийнхон дундаа баатар мэт хүндлэгдэн хайрлагддаг гэнэ.
Даалгавар:
·         Манай Монголд үүнтэй төстэй ямар ёс заншил, зан үйл байдаг вэ?



Испанийн Улаан лоолны баяр
“Дэлхийн хамгийн том хоолны байлдаан” гэсэн тодотголтой  тус баяр нь наймдугаар сарын хамгийн сүүлийн долоо хоногийн лхагва гарагт болдог онцлогтой юм.
“Ла Томатина” баяр нь 1945 оноос үүсэлтэй бөгөөд энэхүү арга хэмжээ нь жуулчдыг татах бас нэгэн арга болдог байна. Жил бүр ойролцоогоор 40 мянга гаруй хүмүүс цуглан улаан лоолиор байлддаг ажээ.
Хотын сүмийн орой дээрээс 11 цагт хүчтэй дэлбэрэх чимээгээр эхлэх дохиог өгдөг. Энэ дохиогоор гудамжнуудад улаан лооль ачсан олон машин гарч ирэх ба харин цугларсан хүмүүс тэндээс хүссэн хэмжээгээрээ улаан лооль аван бие бие рүүгээ чулуудаж эхэлнэ дээ.
Энэхүү арга хэмжээ нь бараг хоёр цаг үргэлжилдэг ба Испанийн намрыг угтсан зуны хамгийн сүүлчийн баяр юм байна
Даалгавар:
·         Манай монголд үүнтэй төстэй аль нэгэн улирлыг угтсан ямар баяр ёслол болдог вэ?


Дэлхийн хамгийн өнөр гэр  бүл
Энэтхэг улсын иргэн Зиона Чана гэх эрэгтэй 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач зээтэй Чанагийнх 181-үүлээ.
Түүний гэр бүл Энтхэгийн Мизорам хотын Бактванг тосгонд 100 өрөөтэй дөрвөн давхар байшинд амьдардаг байна.
Эхнэрүүдийнх нь хамгийн залуу нь Чанагийн унтлагын өрөөний дэргэд байрлаж, хамгийн хөгшин нь хамгийн хол байрладаг байна.
Түүний 35 настай эхнэр Ринкимини “Тэр бол энэ тосгоны хамгийн царайлаг эр. Би түүнтэй хамт амьдарч байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн боддог. Тэр намайг 18 жилийн өмнө хараад гэрлэхийг гуйсан”  хэмээн ярьжээ.
Эдний гэр бүл нэг оройн хоолондоо л 30 тахиа, 132 улаан лооль, 220 фунт будаа хэрэглэдэг байна
Даалгавар:
·         Манай монголд үүнтэй төстэй гэр бүлийн жишээ түүхэнд байдаг уу?













Төвдийн гэрлэх ёслол
Төвдүүд эрт дээр үеэс эхлэн полиандр буюу нэг эмэгтэй хэд хэдэн эртэй гэрлэх ёс уламжлалыг өнөөг хүртэл сахисаар ирсэн байна. Гэхдээ тэр олон эр ганц эмэгтэйд хайртайдаа биш, хүйсийн тэнцвэрт байдал алдагдаж, эмэгтэй хүмүүс ховордсоноос биш, харин эдийн засгийн шалтгаанаар ийм сонголт хийдэг ажээ.
Хэргийн учир нь ядуу гэр бүлийн хувьд зөвхөн ганц бэрд инж өгөхийн тулд түүнтэй бүх хүүгээ гэрлүүлж, байгаа жаахан хөрөнгөө тарамдуулалгүй авч үлдсэн нь дээр байдаг байна. Тиймээс Төвд эхнэрүүд олон нөхөртэй байдаг гол шалтгаан нь олонхи төвд хүний хувьд амин зуулга нь болсон багахан хэмжээний гэр бүлийн эд хөрөнгийг бүрэн бүтэн авч үлдэх боломж ажээ.

Ийм гэр бүл нь зөвхөн эцэг эхийнхээ бүх хөрөнгийг өвлөх ёстой ууган хүү нь гэрлэж, харин бусад эрэгтэй дүү нар нь зүгээр л ахыгаа даган энэ гэрлэлттэй нэгддэг байна. Ийнхүү ах дүүс хамтдаа аж ахуйгаа эрхэлдэг байна. Ийм гэрлэлтэд хүүхдүүдийн эцэг хэн болох талаарх асуудал тун ховор тавигдана. Бүх хүүхдүүд тэднийг төрүүлж өсгөсөн нэг эхтэй, бүх хөвгүүд өөрсдийн эцгүүдийн адил дундаа нэг эхнэртэй байх болно.
Даалгавар:
·         Манайд ийм гэр бүлийн хэлбэр яг одоо байдаг уу?
·         Төвдийн энэхүү гэрлэх ёсны гол шалтгааныг нэрлэнэ үү?





Бага насны Хүүхдийн баяр
Испани улсын Эл Колача буюу нялх хүүхдүүд дээр харайж гарах уг баяр нь шашны зан үйлтэй холбоотой. Чөтгөрийг илтгэж улаан эмжээрээр гоёсон, шаргал өнгийн хувцас өмссөн эр нялх хүүхдүүд дээгүүр харайн гардаг. Эцэг эхчүүд нь энэ зан үйлийг нялх хүүхдийн барцад арилна гэж үздэг. 17-р зуунаас эхтэй гэж үздэг.

Япон улсын нэгэн өвөрмөц баяр бол Наки Сумо. Өсвөрийн сумочин хүүхдүүд нэг нэг нялх хүүхэд тэврэн хэнийх нь хүүхэд илүү чанга уйлж буйгаар ялагчийг тодруулдаг. Хэрэв хоёр хүүхэд адил чанга уйлж байвал хэн удаан чангаар уйлсан нь ялдаг. Сумо бөх шиг шүүгч хүртэл байдаг. 400-н жилийн түүхтэй уг баярын хүүхэд тэвэрж буй Сумо бөхчүүд нь өөрийн хүүхдээ уйлуулахын тулд дээш огцом өргөх царайгаа элдэв янз болгон айлгах зэргээр уйлуулдаг байна. Япончууд чангаар хашгиран уйлж буй хүүхэд эрүүл саруул бойждог гэж үздэг байна. Наки гэдэг нь японоор уйл гэсэн утгатай аж.
·         Дээрх хоёр баярын ижил болон ялгаатай тал нь юу вэ?

·         Манай Монголд үүнтэй төстэй бага насны хүүхэдтэй холбоотой ямар ёслол, зан үйл болдог вэ?

No comments:

Post a Comment