Чингис хааны монголын түүхэнд гүйцэтгэсэн
үүрэг
- 1. Монголын түүхэнд Их Чингис хааны гүйцэтгэсэн үүрэг бол
гүнзгий судалгаа шаардах асар өргөн цар хүрээтэй,нарийн төвөгтэй асуудал
юм. XII зууны үед Монголын түүхнээ тодорсон аугаа их хүн
Чингис хаан юм.Тэмүүжэн буюу Чингис хаан 1162 оны 5-р сарын 31-нд одоогийн
Хэнтий аймаг Онон мөрний Дэлүүн хэмээх газар мэндэлжээ. Удалгүй тэмүүжэн өсөн торниж,эцгийнхээ хуучин анд
Хэрээдийн Тоорил хан,багын нөхөр Жадран овгийн Жамуха нартай хүчээ
нэгтгэн,Хамаг Монголын Ханлигийг сэргээсэн бөлгөө.
- 2. Удалгүй тэмүүжэн өсөн торниж,эцгийнхээ хуучин анд
Хэрээдийн Тоорил хан,багын нөхөр Жадран овгийн Жамуха нартай хүчээ
нэгтгэн,Хамаг Монголын Ханлигийг сэргээсэн бөлгөө.
- 3. Чингис
хаан бол аугаа их жанжин мөн
- 4. Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний
армийг зохион байгуулсан.
Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт арван аравт бүрийн цэрэг
нийлсэн зуут,арван,зуутын цэргээс тэрлэх мянгат,арван мянгатын цэрэг бүхий
түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтынтогтолцоо нь Их монгол
улс байнгын хүчирхэг армитай байх нөхцөлийг бүрдүүлсэн юм Тал хээрийн нүүдэлчдийн эртний уламжлалт байлдааны
хамгийн шилдэг чанарыг өвлөн авсан,дэлхийн бусад орны цэрэг,армийн шилдэг
бүхний авхаалжтай соргог тусган эзэмшсэн стратеги,тактикийг бий болгосон.
- 5. Чингис хааны цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас
түрүүлж гэнэтийн цохилт өгч байлдааны санаачлагыг гартаа атгах,газар
орон,цагийн байдалд зохисыг таацуулан ухаалаг шийдвэр гаргаж
хэрэгжүүлэх,морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан
дайчлах,цэрэг эрийн зориг хүч,сэтгэлзүйн хатуужил,авхаалж самбааг илтгэх
улс төр,цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв.
- 6. Чингис
хаан бол Монголүндэстний ялгуусан баатар мөн
- 7. Учир нь тэрбээр:1. Монгол үндэстэн бүрэлдэх эх суурийг
тавьсанТэмүүжэн Монгол угсаатныг нэгдсэн газар нутаг,хилхязгаартай аман
болон бичгиййн хэлтэй,өөрийнгэсэн язгуурлаг соёлтой болгожээ.2.Улс
монголынхоо төлөө амь насаа огооронзүтгэж,эр зориг,их хавын гайхамшигийг
дэлхийдахинд үзүүлсэн .Тэмүүжэн язгуурын Монголчуудыгцэгц үгтэй,ончтой
санаа,төрийн мяндсан ухаанаараабусдаас гоц ялгарч байсан юм.
- 8. Чингис
хааны Монголын түүхэнд гүйцэгтгэсэнүүргийн хамгийн гол зүйлбол мэдээж аян
дайн юм
- 9. Чингис хаан Монгол туургатныг нэгтгэсний дараа шууд
мандсан Тангуд улстай хил залгах болсон Чингис хаан Монгол тулгар улсыг байгуулахын өмнөх 1205
ба дараа 1207 онд 2 удаа Тангудыг довтолсон бөгөөд бүрэн эзлэн авах
зорилго тавиагүй.
Харин хүчийг нь сулруулж,эд агуурс,хүн хүчийг нь олзлон авч хүчээ
зутаатгах зорилго тавьж байжээ. Харин 1209 онд гурав дахь удаагаа довтолсон . Монголын цэрэг 2 сар гаруй байлдаж,Тангудын нийслэлд
очих зам нээгдсэн.
- 10. 1209 оны 10 дугаар сард Чингис хаан цэргээ авч
Тангудын нийслэл Иргай хотын чиглэлээр дэвшилт хийсэн. Ингэж давшихдаа Хатан голын хашлагыг эвдэн
нурааж,мөрний усыг хотод оруулах бодлого баримталж улмаар хотыг бүслэн
авснаас арга буюу Тангуд улсын хаан бууж өгч найрамдлын гэрээ байгуулсан Ийнхүү Тангуд улсыг довтолж алба авч байхын зэрэгцээ
Алтан улсад довтлох түшиц газартай болсон.
- 11. Нөгөө талаар Монголын цэргүүдэд хот суурин газрыг
довтлох бэлтгэл сургууль болж өгсөн Энэ үед Алтан улс нь нүүдэлчин аймгуудыг хооронд нь
тэмцэлдүүлэх,Сүн улстай хийх худалдаа арилжааг хавчин боогдуулах замаар
нүүдэлчдийг суурин газрын өргөн хэрэглээний эд таваар,хүнсний
бүтээгдэхүүнээр ихээхэн гачигдуулж байв Түүнчлэн Юан улс сударт дурьдсанаар Монгол жил бүр
Алтан улсад 1000 лан алтаар алба барьж байсан тухай тэмдэглэжээ.Эдгээр
шалтгаанаас хамааран Чингис хаан Алтан улстай байлджээ.
- 12. Дундад
Азийг байлдан эзэлсэн нь
- 13. Чингисийн цэрэгт бут цохигдсон Найманы Таян хааны хүү
Хүчүлэг 1211 онд баруун зүг зугатан Хар Киданд очиж Хорезмын Шахтай холбоо
тогтоож байсан
Хүчүлэг өөрөө буддын шашнийг шүтдэг Хар Киданы хүн амын ихэнхи нь лам
шашинтай учир хоорндоо ихээхэн зөрчил тэмцэлтэй байсныг Чингис хаан
ашиглаж 1218 онд Зэв жанжнаар удирдуулсан хоёр түмэн цэргийг илгээж Хар
Киданыг эзлэн авчээ.Ийнхүү Хар Кидан буюу баруун Ляо улсыг эзэлснээр
одоогийн Дорнод Туркстан,Дундад Азийн зарим нутаг Монгол улсад хамаарч
Хорезм улстай шууд хил залгах болсон.
- 14. Чингисийн явуулсан хүмүүсийг Хорезмын Отрар гэдэг
хотод очиход хотын дарга нь Мухамедэд эдгээр хүмүүсийг тагнуул гэж
танилцуулсны улмаас асуудлыг нарийвчлан хянан үзэхгүйгээр цаазалсан байна. Энэ хэрэг явдлаас болж Чингис хаан Дундад азид шууд
нэвтрэн орох нэг шалтгаан болсон.Гэвч Чингис хаан дайран довтлолгүй дахин
элч явуулж Мухамедыг буруугаа хүлээхийг шаардахад дагалдаж явсан хоёр
Монголыг нь алж,Турк угсааны ахлагчийн сахалыг тайрах зэргээр доромжилсон
байна
- 15. Ийнхүү 1219 онд Чинис хаан өөрийн биеээр цэрэг авч
Хорезм улстай байлдахаар хөдөлсөн 1219 оны намар Монголын цэрэг Хорезмын
нутагт цөмрөн орж Отрар хотыг бүсэлжээ.Отрар хотынхон 5 сарын турш
баатарлагаар хотоо хамгаалсан боловч арга буюу хүчин дутагдаж ялагдсан. 1220 оны 2 дугаар сарын эцсээр монгол цэрэг Бухар
хотод хүрэлцэн очсон.Энэ үед Бухар хотыг хоёр түмэн цэрэг хамгаалж байжээ. Монгол цэрэг 4 талаас нь бүслэн давшин байлдаж гурван
өдөр болоход хотын цэргийг захирч байсан Инанч зугатснаар хотын лам
нар,баячууд бууж өгч эхэлсэн .
- 16. Бухар хотыг эзэлсний дараа Чингис хаан Самарканд хотыг
эзэлхээр давшсан .Уг хотыг 110.0 мянган шилдэг цэрэг хамгаалж байв. Монгол цэрэг 5 өдөр ширүүн дайн хийсний дараагаар
Самаркандыг эзлэн авч, эд баялгийг дээрэмдэн, гурван түмэн урчуудыг боол
болгожээ.
Монголын цэрэг Хорезмын нийслэл Ургенч хотыг эзлэхээр Цагаадай, Зүчийн
цэрэг орж ирсэн ба тэр хоёрын дунд хагарал гарч багагүй хохирол үзэж,
6сарын турш хотыг эзэлж авч чадахгүй байхад нь Өгэдэйн их цэргийг
ирүүлсэн.
- 17. Монгол цэргүүд шатах бодисоор хотыг харвах, хана эвдэж
нураах “чөдөр оньс”их буугаар хотын хэрмийг үргэлжлэн буудаж байв. Хотын иргэд Өгэдэйн их цэргийг ирснээс хойш 8 хоногийн
турш маш эрэлхэгээр байлдаж байгаад хотоо алдсан. Ургенч хотыг дайрхад 50мянган цэрэг орсон бөгөөд
200мянган гар урчуудыг баривчлан Монгол газар илгээж хотын хүн амыг
хөнөөж, хотыг асар ихээр сүйтгэсэн.
- 18. Чингисийн
хамгийнсүүлчийн аян дайн 1225-1227
- 19. Чингис хаан 7 жил Дундад Азид хийсэн аян дайныхаа
дараа Тангудыг дайлаар мордсон. Чингис хаан Тангуд улс руу довтолсон гол
шалтгаан нь :
Нэгдүгээрт: Хорезмыг байлдан дагуулах үеэр Тангудыг баруун гар болон
байлдахыг тушаахад Тангудын эзэн эс зөвшөөрч түүний дүү Аша Хамба хүч
хүрэхгүй болбоос хаанд юунд болов хэмээн цэрэг гарган туслахаас
татгалзсан.Иймд Чингис хаан Хорезмтой хийх дайндаа гол анхаарлаа
төвлөрүүлж байсан боловч бараа бологсоддоо өглөө бүр Тангуд улс сөнөөгүй
шүү гэж сануулж байгтун гэж зарлиг болгосон.
- 20. Хоёрдугаарт: Алтан улстай хийсэн аян дайныг дуусгах
зорилго давхар агуулагдаж байсанд оршино.Алтан улсын хойд мужуудыг эзлэн
авсан боловч Алтан улс Монголын эсрэг тэмцлээ хүчтэй үргэлжлүүлэхийн хамт
Тангуд улстай холбоо тогтоож хамтран тэмцхээр бэлтгэж байв. Хорезмтой хийх бахйлдааны явцад Хойд Хятадаас үлэмж
хэмжээний цэргийг Дундад Азид төвлөрүүлсэн,Зэв,Сүбээдэй зэрэг нэрт жанжингууд
тэнд байлдаж байсан,Мухулай жанжин нас барсан нь Алтан улсын зүгээс хийх
тэмцэл эсэргүүцэл ихээхэн хүчтэй болж байв .
- 21. Гуравдугаарт: Тангуд нар Монгол,Сүн улсын хооронд
холбоо тогтоох явдалд элдэв саад хийж , эвдрэлцүүлэх янз бүрийн арга
хэрэглэж байв.
Чингис хааны гадаадад хийсэн аян дай нь эерэг, сөрөг талтай гэж үздэг. Үүний эерэг тал нь: Энэ байлдан дагуулал нь Монгол
орны улс төрийн эдийн засаг,соёлд төдийгүй бусад орны хөгжилд ихээхэн
нөлөө үзүүлсэн.
XIII үеэс Монгол оронд газар тариалан , хот байгуулалт , гар үйлдвэр ,
худалдаа арилжаа нэг үе сэргэн хөгжиж эхэлсэн.
- 22. Монгол орныг эртний соёлт Хятад , Хорезм , Энэтхэг ,
Перс зэрэг оронтой холбож эдгээр орны соёлын нөлөө нэвтрэхэд ихээхэн үүрэг
гүйцэтгэсэн.
Монголын төрт ёсны уламжлалыг бий болгож,цэргийн зэвсэг , байлдах ур
чадварыг дээшлүүлэх , цэргийн хатуу сахилга батыг бий болгоход ихээхэн
үүрэг гүйцэтгэсэн.
- 23. Сөрөг тал
нь:
- 24. Бусад орны хот тосгодыг эвдэн бусниулж,галдан шатаахын
зэрэгцээ хүн ардыг нь хүйс тэмтрэн устгаж байсан.Үлэмж эсэргүүцэл үзүүлсэн
зарим хот тосгон өшөө авалт , хорсолд автан сүйдэж байхад дагаар орсон
зарим нь хөндөгдөлгүй , хүн ам нь хэвээр үлдэж байсныг дурьдах хэрэгтэй. Эзлэгдсэн орны ард түмэн давхар давхар дарлал мөлжлөгт
орж ихээхэн нэрвэгдэж байв. Улс орны соёлын үнэт зүйлсийг үлэмж хэмжээгээр
устгасан.
Байлдааны явцад Монголын олон зоригт эрчүүд амиа алдасанаас гадна түүний
гэр орныхон дайн байлдааны ихээхэн хүнд дарамтыг амсаж байв.
No comments:
Post a Comment